Софтлайн компани нь 1993 оноос мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд програм хангамжийн лицензчлэл, сургалт болон консалтингийн хүрээнд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Үйлчлүүлэгчиддээ лицензтэй програм хангамж сонгох, шинэчлэх, солих болон сургалт, техникийн туслалцаа, зөвлөгөө зэрэг бусад бүх төрлийн үйлчилгээгээр хангаж, найдвартай IT дэд бүтэц байгуулахад нь туслаж дэмжиж ирсэн. 2008 онд компанийн нийт эргэлт 290 сая долларт хүрсэн ба өнөөдөр дэлхийн янз бүрийн улс оронд байрлах тус компанийн 58 төлөөлөгчийн газарт 1500 гаруй ажилтан ажиллаж байна. Компанид програм хангамжийн лиценз олгох, бүс нутгийн үйлчилгээ, сургалт, консалтинг болон бусад IT үйлчилгээ явуулах зэрэг бизнесийн бүх чиглэлээр амжилттай хөгжиж байна. Манайд програм хангамжийн хамгийн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн бий бөгөөд 3000 гаруй үйлдвэрлэгчтэй. Softline Services-ын төв байрнаас та бүхэн IТ-дэд бүтцийн аудит хийлгэх, захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ шинэ шийдэл сонгож авахаас эхлээд арилжааны дараах дэмжлэг авах хүртэл бүрэн хэмжээний консалтингийн үйлчилгээ авч болно.
Бидний санал болгож буй програм хангамжийн лиценз олгох систем өөрт байгаа төсвийг илүү үр нөлөөтэй ашиглах боломж олгоно. Олон улсын аудит болон ISO 9001-2008 чанарын стандартад нийцэж байгаа тухай Softline компанийн гэрчилгээ манай мэргэжилтнүүд чанарын өндөр түвшинд ажиллаж байгааг гэрчлэн харуулна.
Манай компани Microsoft, Oracle, SAP, Symantec, Citrix, Adobe, Corel, Check Point, Trend Micro, Касперскийн Лаборатори зэрэг IT салбар дахь шийдэл нийлүүлэгч томоохон компаниудын өндөр зэрэглэлтэй /статус/ түнш болсон билээ. Softline компанитай хамтран ажиллах хугацаанд Microsoft -ын олж авсан статусыг авч үзье.
Softline компани харилцагчиддаа програм хангамж нэвтрүүлэх, хэрэглэгчдэд сургалт явуулах, техникийн болон хууль зүйн дэмжлэг үзүүлэх талаар бүх талын үйлчилгээ үзүүлэхийг санал болгож байна. Softline-ын сургалтын төв IТ салбар дахь боловсролын үйлчилгээний зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Манай компанийн консалтингийн салбар үйлдвэрийн газруудын дэд бүтэц, аюулгүй байдал, нөөц олшруулалт болон харилцагчидтай хамтран ажиллах /Microsoft Dynamics CRM, Oracle Siebel CRM/, бизнес удирдах, шийдвэр гаргах систем /SAP Business One/ мөн пүүс компанийн харилцаа холбооны болон мэдээлэл удирдах /Unified Communications&Mobility/, мэдээллийн талаар хамтран ажиллах систем /ECM/ нэвтрүүлэх зэрэг төрөл бүрийн шийдэл нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар хосгүй туршлага хуримлуулжээ.
Өнөөдөр манай компани Москва хот дахь төв байрнаас гадна Оросын 34 томоохон хотод төлөөлөгчийн газартай, Украйн, Беларус, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Азербайджан, Тажикистан, Туркменистан, Армени зэрэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, түүнчлэн Монгол, Гүрж, Турк, Венесуэль, Вьетнам, Иран, Египет зэрэг гадаад орнуудад салбаруудтай болжээ. Хэрэв танай компани олон салбар бүтэцтэй бол Оросын бүх нутаг дэвсгэрт, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад, түүнчлэн гадаадын хэд хэдэн орон манай компанитай хамтран ажиллах боломжтой.
Бид үйл ажиллагаагаа эхлэн өнөөг хүртэлх хугацаанд Оросын болон гадаадын томоохон компаниуд, тэдгээрийн дотор хувь нийлүүлсэн нээлттэй “Газпром”, “ЛУКОЙЛ”, “ГМК”, “Норильский никель”, “Аэрофлот-российские авиалинии”, “Пивоваренная компания”, “Балтика”, “Мегафон”, “МТС”, “Ростелеком” нийгэмлэгүүд, ОК РУСАЛ, “Билайн”, ”Нестле Россия”, “Бритиш Американ Тобакко”, Кока-Кола, Самсунг Электроникс, “Сименс” гэх мэт.
Мөн оорийн дотоодын төрийн, бизнесийн, аялал жуулчлалын, хувийн зэрэг нийгмийн бүхий л салбарын үйлчлүүлэгчидтэй харилцаж ирлээ. Тэднээс заримыг дурьдвал: Төрийн яам, тамгын газрууд - ЗГХЭГ, УИХ, Төрийн албаны зөвлөл, БСШУЯ, БХБАЖЯНҮБ, Мянганы Сорилтын Сань Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, GTZ -ын төслүүдБанк, санхүүгийн байгууллагууд - Монгол Банк, Хаан Банк, Хадгаламж Банк, Төрийн Банк, Хас Банк, Чингис Хаан Банк, Капитал банкТомоохон групп компаниуд - MCS групп, Бодь групп, Номин холдинг, Жигүүр Гранд группБусад салбарын том, жижиг 1000 гаруй бусад компаниуд.