
1981 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн ДМболонК тэнхимд элссэн. 1986 онд их сургуулиа төгссөн бөгөөд аспирантурт элссэн. 1989-1992 онуудад ШУА-ийн тогтолцоонд ажиллаж байсан. Физик-математикийн шинжлэх ухааны горилогч. 30 гаруй шинжлэх ухааны ажлуудын зохиогч.
1993 оноос – Softline-ний Ерөнхий захирал. 2008 оноос – ТУЗ-ын дарга. Түүний удирдлаган дор компани нь IT-зах зээлд томоохон амжилтанд хүрсэн бөгөөд ОХУ-ын программ хангамжийн лицензчлэл, сургалт болон консалтингийн салбарт тэргүүүлэгчдийн нэг болсон.
Сонирхол – гүн ухаан, сэтгэл судлал, уулын цана, хоккей.

1991 онд Москвагийн нисэхийн дээд сургуулийн (МНДС) «Нисэх аппаратуудын радиоэлектроникий» тэнхимийг «Радиоинженер» мэргжэлээр төгссөн. 2003 онд ОХУ-ын засгийн газрын дэгэдэх Ардын хөдөө аж ахуйн Академид (АХААА) «Технологийн менежмент» ерөнхийлөгчийн хөтөлбөрт хамрагдаж төгссөн. 2005 онд АХААА-д Бизнесийн Удирдлагын Мастерын ажлыг «Шинэчлэлтийн төсөл, хөрөнгө оруулалт болон эрсдэл» сэдвээр гүйцэтгэж хамгаалсан.
1999 онд Sоftline компанид борлуулалтын менежер албан тушаалтнаар ирж ажилласан. 2001 году борлуулалтын хэлтсийн даргаар томилогдсон. 2003 оноос Softline борлуулалтын захирал. Түүний удирдлаган дор борлуулалтын хэлтсийн тогтолцооны бүтцийг бүрдүүлсэн, программ хангамжийн салбарт борлуулалтын гайхалтай үзүүлэлтэнд хүрсэн, үүний үр дүнд – компаний эргэлт нь зөвхөн сүүлийн 3 жилд 10 дахин ихэссэн; 2007 оны сүүлд $292 сайд хүрсэн.
Руслан Белоусовын оролцоотойгоор компани нь IT-зах зээлд томоохон амжилтанд хүрсэн бөгөөд энэ нь Softline ОХУ-д программ хангамжийн лицензчлэлийн салбарт тэргүүлэгч компани болгоход нөлөөлсөн.
2008 оноос Руслан Белоусов Softline компаний ерөнхий захирал юм.

1994 онд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг «Механик, хэрэглээний математик» мэргэжлээр онц дүнтэй төгсөж «Механик» мэргэшилийг авсан.
1994-1997 онуудад М.В.Ломоносовын нэрэмжит москвагийн Улсын Их сургуулийн Механик-математикийн тэнхимд аспирантурт сурсан. Физик-математикийн шинжлэх ухааны горилогчийн зэрэг авсан. «Петра I медаль»-тай - «Оросын шинжлэх ухаан болон эдийн засгийг сэргээх ажилд байгал болон нийгмийн ухааны академийн олон улсын шагналтан»-ы шагналтай. 2004 оны 5-р сарын 11-нд Softline компанид SAP Business One чиглэлээр бизнес хөгжүүлэх захирлын албан тушаалтны ажилд орсон. Softline Solutions компаний ерөнхий захирлаар 2007 оны 11-р сард томилогдсон. Түүний удирдлаган дор компани нь жижиг болон дунд бизнес эрхлэгчдийн SAP шийдлийн тэргүүлэгч болсон бөгөөд SAP Gold Channel Partner статусыг авсан.
Сонирхол: усан сал, морь унах, цэнгээнт бүжиг.

КОМИ АЭР-ийн Вуктыл тосгонод төрсөн, Грозный, Ульяновск, Симферополь болон Москва хотуудад амьдарч сурч байсан. Ульяновын Их сургуулийг «Эдийн засагч» мэргэжлээр төгссөн. Softline компанид 2001 оны 3-р сараас эхлэн УТ-ийн менежерээр ажилласан. 2003 оны 1-р сард сургалтын төвийн захирлын албан тушаалд дэвшсэн. Компанид ажиллах хугацаанд хамтран ажиллагсадтайгаа нийлэн сургалтын төвийг бүр эхнээс нь байгуулан ажилласан ба одоо уг сургалтын төвийн ажилтануудын тоо нь 15 хотуудад 100 гаруй болсон байна. Бизнес-зорилго: Оросод сургалтуудын төвүүдийн дунд № 1 байж, цаашид ч №1 байх.
Сонирхол: бүжиг, фото зураг, явган зугаалга.

2000 онд ОХУ-ын холбооны аюулаас хамгаалах албаны Академийг “Баримт мэдээлэл дамжуулах сүлжээ” мэргэжлээр төгссөн. IT-зах зээлд олон жил ажилласан, Орос болон ТУХН-ийн орнуудад дистрибютерийн /борлуулагч/ бизнес хөгжүүлэх талаар их туршлага хуримтлуулсан. 2000-2003 онд төрийн байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын салбарт ажилласан. Михаил 2003 онд төрийн албанаас гарч, “IT” компанид мэдээллийн аюулгүй байдлын секторын эрхлэгч болсон. 2005 онд тэр үедээ бизнес хөгжүүлэх, нийлүүлэлтийн суваг бий болгох тухайд Орос болон ТУХН дэхь Trend Micro корпорацийн эрх ашгийг илэрхийлж байсан Apple компанийн бизнес хөгжүүлэх асуудал эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд очсон байна. 2007-2009 онд Михаил Associates Distribution компанийн борлуулалт эрхэлсэн захирлын албан тушаалд очжээ. 2010 оны эхээр “Аксофт” компанийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон байна.

1994 онд Н.Э.Бауманы нэрэмжит МДТИС-ийн Мэдээлэл зүй болон системийн удирдлагын тэнхимийг онц дүнтэйгээр «Цахилгаан тооцоолон бодох машины системийн техникч-инженер» мэргэжлээр төгссөн. Softline компанид 2003 онд Microsoft шийдлийн төвийн захирлын албан тушаалд орсон. Түүний удирдлаган дор тус төв нь Softline Consulting Services хэлтэс болж өссөн, одоогийн байдлаар – системийн консалтингээр мэргэшиж буй компани болсон.

Э.Бауманы нэрэмжит Москвагийн улсын техникийн их сургуулийн “Роботтехник ба иж бүрэн автоматжуулалтын” факультетийг “Үйлдвэрлэлийг автоматжуулах компьютержсэн систем” мэргэжлээр төгссөн. 2001 онд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академийг “Дэлхийн эдийн засаг” мэргэжлээр дүүргэжээ. 2003 онд Softline компанийн төгөлдөршлийн төслийн хэлтсийн Интернет-төслийн менежерийн албан тушаалд очжээ. 2009 онд компанийн интернет-бизнес хөгжүүлэх асуудал эрхэлсэн захирал болсон байна. Түүний удирдлагаар Softline компанийн янз бүрийн Интернет-төсөл боловсруулж, хөгжүүлэх ажил өрнөж, интернет-маркетинг хэрэгжиж, тусгай төслүүд биелэлээ олж байна.