
Softline компани бол програм хангамжийг лицензчилэх,сургалт, консалтинг, техникийн болон эрх зүйн дэмжлэгийн IТ-бүрэн хэмжээний үйлчилгээ, түүнчлэн IТ-аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд олон улсын тэргүүлэх зэргийн компани болжээ.
Лицензчилдсэн програм хангамжийн нийлүүлэлт:
Орост Softline компани (www.softline.ru) 1993 оноос мэдээллийн технологийн салбарт ажиллаж, програм хангамжийг лицензчилэх, сургалт, консалтинг явуулах хүрээнд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Softline нь програм хангамжийн 3000 гаруй үйлдвэрлэгчийн хувьд гол зонхилох нийлүүлэгч болж байна. Softline дэлхийн нэрд гарсан үйлдвэрлэгчдийн зохиогчийн эрхтэй түнш бөгөөд Microsoft Gold Certified Partner, Microsoft Large Account Reseller, Symantec Plaitnum Partner, Citrix Platinum Solution Advisor, Elite McAfee Value Added Reseller, Computer Associates Premier Partner, Oracle Certified Partner болон бусад олон компанитай түншлэлийн өндөр статустай болжээ.Өнөөдөр Softline компани оросын 35 хотод /Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Донын Ростов, Самара, Уфа, Хабаровск, Новосибирск, Доод Новгород,Казань, Красноярск, Омск, Челябинск, Пермь, Краснодар, Владивосток, Эрхүү, Калининград, Волгоград, Саратов, Барнаул, Ижевск, Тюмень, Архангельск, Кемерово, Сыктывкар, Оренбург, Воронеж, Томск, Ульяновск, Набережные Чёлны, Ярославль, Сургут, Пенза, Ставрополь/, түүнчилэн Украйны Киев, Харьков, Беларусийн Минск, Гомель, Витебск, Брест, Казахстаны Алматы, Астана, Караганда, Актобе, Узбекистаны Ташкент, Кыргызстаны Бишкек, Тажикистаны Душанбе, Азербайжаны Баку, Гүржийн Тбилиси, Туркменистаны Ашхабад, Армений Ереван/, түүнчилэн Монгол/Уланбаатар/, Турк/Стамбул/, Венесуэль/Каракас/, Вьетнам/Ханой/,Египет/Каир/-эд төлөөлөгчийн газартай байна.
“Аксофт” (www.axoft.ru) нь Орос болон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ орнуудын зах зээлд програм хангамжийн зонхилох борлуулагч болж байна. Манай компани Microsoft, Oracle, Hewlett-Packard, Symantec, McAfee, Trend Micro, Check Point, GFI, Embarcadero, Red Hat, Computer Associates, Nowell, PTC, Adobe, Quark, Corel, Kerio, ABBYY, “Касперскийн лабораториь АСКОН, Acronis, Eset, ПРОМТ, dr.Web ”зэрэг програм хангамжийн 1000 гаруй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. “Аксофт”-ын түншийн сүлжээнд оролцогчид бол арилжаатай ямар нэгэн талаар холбоотой 5500 гаруй компани юм. “Аксофт” хамтын ажиллагааны хамгийн тааламжтай болзлоос гадна түншүүддээ зөвлөгөө өгөх, техникийн болон маркетингийн дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй нэмэлт үйлчилгээ үзүүлж байна. ”Аксофт” Оросын Москва, Ярославль, Воронеж, Санкт-Петербург, Архангельск, Калининград, Доод Новгород, Донын Ростов, Краснодар, Волгоград, Самар, Саратов, Уфа, Казань, Ижевск, Пермь, Екатеринбург, Челябинск, Тюмень, Омск, Новосибирск, Барнаул, Красноярск, Эрхүү, Хабаровск, Владивосток, түүнчлэн Украйн,Беларусс, Азербайжан, Казахстан, Киргиз, Узбекистан, Монгол зэрэг гадаад орнуудад төлөөлөгчийн газрын сүлжээтэй.
Allsoft.ru (www.allsoft.ru) бол 2004 онд Softline компанийн байгуулсан лицензжүүлсэн програм хангамжийн Оростоо л томд орох интернет-дэлгүүр мөн билээ. Түүний каталогт оросын болон гадаадын үйлдвэрлэгчдийн 11 000 гаруй програм бий. “Allsoft”-ын давуу тал бол бүтээгдэхүүнийг хурдан /электронон шуудангаар болон биет байдлаар/ хүргэдэг, хөнгөлөлтийн хуримтлах системтэй, банкны картыг оролцуулсан онлайн төлбөр зэрэг төлбөрийн янз бүрийн хэлбэртэй байдаг явдал мөн. Allsoft.ru.-ын түншийн сүлжээнд 10 000 гаруй оролцогч байна. Allsoft.ru .дэлгүүр Рунет, Украйн, Беларусс, Казахстан, Узбекистанд байна.
Softline cloud services төсөл 2010 онд гараанаас гарсан билээ. Үндсэн чиглэл нь Microfost, Symantec, Google, Itoolabs -ын зах зээлд зориулсан SaaS-шийдэл нийлүүлэх явдал юм. Өнөө үед компанийн цүнхэнд 40 гаруй үйлчилгээ, тэдгээрийн дотор салбарын шинжтэй шийдлүүд байна. Лицензжүүлэх SaaS загварын ашиг: IТ-дэд бүтцийг нийтэд нь эзэмшсэнээр 40-80 хувийн бодит хэмнэлт гаргах, шаардлагатай гүйцэтгэгчийг хормын төдийд залгаж, загварчлах, IТ-гийн зардлын бүтцийг өөрчлөн их хэмжээний капитал зардлаас /CAPEX/ бага хэмжээний операцийн зардалд шилжих зэрэг болно.
NiltaSoft бол програм хангамжийн гадаадын нийлүүлэгчидтай ажилладаг компани юм.
Softline Services -захиалагчийн зүгээс хамгийн бага зардал гаргах найдвартай бөгөөд үр нөлөөтэй IТ-дэд бүтэц бий болгохын тулд цогц IТ-үйлчилгээ үзүүлэх зорилготой эрх мэдлийн хэд хэдэн Төвийг нэгтгэсэн Softline компанийн хэлтэс мөн.
(www.sl-sc.ru, www.sl- support.ru)
Softline компанийн системийн шийдлийн төв- энэ бол техникийн дэмжлэг, IТ-аутсорсинг, цогцолбор дэд бүтцийн төслүүд, програм-аппаратын шийдэл зэрэг өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг IТ-мэрэгжилтнүүдийн өндөр мэргэжсэн багийнхан мөн. Энэ төвийн мэргэжилтнүүд Microsoft, Citrix, Check Point, Cisco, McAfee, Symantec, Trend Micro, Eset, Websense, Kerio, Vmware, IBM, Red Hat Linux, Novell, CommuniGate Systems, Scalix, ALT Linux зэрэг програм хангамж боловсруулагч зонхилох пүүс компаниудын хосгүй олон тооны мэргэжлийн диплом, батламжтай байдаг нь ямар ч нарийн түвэгтэй байсан аливаа IТ-орчинг нэвтрүүлж, техникийн дэмжлэг үзүүлэх, түүнчлэн янз бүрийн бүрэлдэхүүнтэй орчны асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэгчдийн уулзварт буй асуудлуудыг шийдвэрлэхийг оролцуулан мэдээллийн системийн үйлчилгээний оролтын нэгдмэл цэгийг захиалагчдад олгох боломж бүрдүүлж байна. Өнөөдөр Санкт-Петербург, Екатеринбург, Новосибирск, Уфа, Хабаровск, Алматы/Казахстан/,Тегеран/Иран/, Каир/Египет/ хотуудад системт шийдлийн төвийн төлөөлөгчийн газрууд байна.
(http://slsecurity.ru)
Softline-ын мэдээллийн аюулгүй байдлын төв 2006 оноос Орос болон хилийн чанад дахь том, жижиг аль ч компанийн мэдээллийн аюулгүй байдлын салбарт стратеги боловсруулах, аливаа шийдлийн төсөл гаргаж, нэвтрүүлэх, оновчтой болгох талаар үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү төвд ИБ ба ИТ-технологийн өргөн хүрээтэй салбарын дипломтой мэргэжилтнүүд, түүнчлэн мэдээлэл зүйн цогцолбор төслүүдийн хүрээнд хамгаалалтын хэрэгсэл нэвтрүүлэх талаар их туршлага хуримтлуулсан бизнесийн шинжээчид, төслийн удирдагчид ажиллаж байна. Softline -ын мэдээллийн аюулгүй байдлын төв мэдээлэл хамгаалах салбарын шаардлагатай бүх лиценз эзэмшиж байна. 2009 оноос энэ төвд мэргэжлийн мэдээлэл хамгаалах мэргэжсэн чиглэл, түүнчлэн баримт мэдээлэл гадагш алдагдахаас хамгаалах мэргэжсэн чиглэл ажиллаж байна. .
Softline-д дээр дурдсан програмын бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх үед дээд зэргийн үр ашигт хүрч, зардлыг бууруулахын тулд програм хангамж шилж сонгоход тусладаг хэд хэдэн эрх мэдлийн төв ажиллаж байна. Шийдлийн САПР төв төсөл зохиох технологид дүн шижилгээ хийх, програм-аппаратын хамгийн үр нөлөөтэй шийдвэрийг тодорхойлох, САПР-ыг ирээдүйд хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулахад тусалж байна. Эрх мэдлийн Citrix төв дагнаж мэргэжсэн мэргэжилтнүүдтэй бөгөөд Mathworks-ын бүтээгдэхүүний баазад тулгуурлан мэдээлэлд орох дэд бүтэц бий болгож, дэмжих талаар үйлчилгээ үзүүлэх их туршлага хуримтлуулжээ. Softline нь Орос, Украин, Беларусс, Казахстан дахь Mathworks компанийн дагнасан борлуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Эрх мэдлийн Mathworks төв нь Mathworks компанийн инженерийн програм хангамжийн талаар өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлж байна. Шийдэл гаргах Microsoft төв- энэ бол Microsoft -ын тэргүүний технологийг урагшлуулах, Microsoft-ын шийдвэрийн үндсэн дээр IТ-дэд бүтэц бий болгож удирдах салбарт консалтингийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан Microsoft компанийн нэг салбар мөн.
Боловсролын төслүүд:
(http://edu.softline.ru)
Softline-ын сургалтын төв бол боловсролын үйлчилгээ үзүүлэх, IТ-мэргэжилтнүүдийн мэргэшил дээшлүүлэх, сертификатжуулах /мэрэгжлийн үнэмлэх олгох/ корпорацийн /пүүс компанийн/ зах зээлд № 1-д орох сургалтын төв бөгөөд улсын бүртгэлд орсон, боловсролын үйл ажиллагаа явуулах лиценз авсан байгууллага юм. Энэ төв дэлхийн програм хангамж үйлдвэрлэгчдийн 17 бүтээлийн зөвшөөрөл авчээ. Softline-ын сургалтын төвийн баазад тулгуурлан тест зохиогч Prometric , Certiport ажиллаж байгаагийн зэрэгцээ бүх сонсогчдод Microsoft, “Касперскийн Лаборатори”, Dr.Web, IBM, Hewlett Packard, CompTIA, Sun Microsystems зэрэг, хамгийн нэрд гарсан чиглэлүүдээр шалгалт өгөх боломж бий. Өнөөгийн байдлаар Softline-ын сургалтын төвийн каталогт 300 гаруй түр курс ажиллаж, гэрчилгээтэй 60 гаруй багш нар хичээл зааж байна. Softline-ын сургалтын төв ОХУ, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон гадаад улсуудын нутаг дэвсгэрт 29 төлөөлөгчийн газартай. 2007 оноос энэхүү сургалтын төв Skillsoft компанийн түнш болж иржээ.
(http://edu.softline.ru/elearning.php)
Softline e-learning бол мэдээллийн шинэ технологи болон мультимедиа системийн үндсэн дээр явуулах зайны сургалт юм. Энэхүү сургалтын төв зайны сургалтын систем нэвтрүүлэх, сонирхолтой уулзалт,семинар зохион байгуулахад зориулж байр сав түрээслэх, дэлхийн зах зээлийн тэргүүлэх хүн, байгууллагуудаас бэлэн лекц цуглуулж авах зэрэг зайны сургалтын янз бүрийн чиглэлээр хамгийн их нэрд гарсан түр сургууль зохион байгуулах зэрэг зайны сургалтын салбар дахь бүрэн төгс үйлчилгээг харилцагчдад бий болгож байна.
(www.it- academy.ru)
Softline Academy - энэ бол оюутнууддаа мэдээллийн технологийн хамгийн орчин үеийн, хамгийн чанартай сургалт явуулахыг хүсч буй их дээд сургуулиудад зориулсан академийн програм мөн. Энэхүү програм /хөтөлбөр/ Орос болон ТУХН-ийн орнуудын сонирхогч бүх их, дээд сургуульд нээлттэй байна. Softline IT Academy нь Microsoft IT Academy хөтөлбөрийн тухайд Microsoft-ын түнш болж байгаа юм. Өнөөгийн байдлаар Оросын гол гол сонгодог чиглэлийн болон техникийн их сургуулиудтай хамтран байгуулсан Академийн_ бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна. Softline Академийн гол зорилго бол дээд боловсрол дээр нэмж IТ-зах зээлийн шаардлагад нийцсэн мэдлэг, дадал туршлага олж авах, түүнчлэн ИТ-мэргэжилтний олон улсын сертификатын /гэрчилгээний/ тестийн шалгалт өгөхөд бэлтгэхэд нь оюутнуудад туслах явдал мөн. Softline Academy нь “Би Электронжсон Орос улсын иргэн” хэмээх санаачлага дэвшүүлж, хүүхдийн компьютерийн Softline сургууль, тестийн шалгалт өгч, гэрчилгээ авах үндэсний Alltests системийг дэмжиж байна.
Консалтингийн төслүүд:
Softline Solutions компанийг 2003 онд үндэслэн баыгуулсан бөгөөд өнөөдөр Орост ERP-, CRM, BI -систем нэвтрүүлэх зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлж байна. Softline Solution нь SAP компанийн “алтан” түнш бөгөөд мөн Microsoft Gold Cerified Partner ба Oracle Certified Partner-ын статустай болжээ. Softline Solutions нь SAP, Microsoft Dynamics CRM, Oracle CRM on Demand-ын шийдлээр бага болон дунд бизнест зориулсан консалтингийн үйлчилгээ үзүүлэж байна. Тус компани www.BusinessOne.ru, www.MSCRM.ru, www.crmsaas.ru сайттай бөгөөд мэдээллийн технологи ашиглаж, харилцагчидтай соёлтой харилцах үндсэн дээр бизнесийн үр ашгийг дээшлүүлэх тухай асуултад эдгээр сайтаас хариу авч болно. Түүнээс гадна Softline Solutions-ын багийнхан компани бүрийн бизнесийн онцлогийг харгалзан Microfost Dynamics CRM мөрийн хөтөлбөрөөр хосгүй шийдэл зохиож байгаа нь зардлыг үлэмж бууруулж, бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэх боломжийг манай харилцагчдад олгож байна.
(http://employment.softline.ru)
Softline Employment боловсон хүчний консалтингийн үйлчилгээ үзүүлж байна. Softline Employment компани дунд болон дээд шатны ажилтан сонгож авахад үйлчилгээ үзүүлэх талаар дагнан мэргэшиж байна. 2005 оноос мэдээллийн технологи, телевизийн холбоо, санхүү, нягтлан бодох бүртгэл, банк, хөрөнгө оруулалт, түүхий эд олборлож боловсруулах, арилжаа эрхлэх зэрэг чиглэлээр мэргэжилтэн эрж олох асуудлаар төсөл хэрэгжүүлж байна.
(www.sam- audit.ru)
Softline Legal Support бол програм хангамжийн аудит хийх, програм хангамжийг удирдах стратеги боловсруулах, програм хангамжийн удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг програм хангамжийн удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх салбарт үйлчилгээ үзүүлдэг Softline компанийн нэг салбар юм.
(www.slconsulting.ru)
Softline Consulting Services пүүс компанийн харилцаа холбооны орчин үеийн хэрэгслийн болон мэдээлэл удирдах, томоохон харилцагчдын мэдээллийн хамтын ажиллагааны систем нэвтрүүлэх талаар мэргэшиж байна. Softline Consulting Services -ын санал болгож буй шийдлүүд бизнес үйл явцуудын бүтээмжийг дээшлүлэхэд чиглэж, олон талын холбоо харилцаа, хамтарсан ажил, мэдээлэл удирдах технологи зэргийг өөртөө багтааж байна. Консалтингийн энэхүү салбарын ажлын үр дүнд пүүс, компанийн янз бүрийн байгууллагад DeskWork бий болж, амжилттай хэрэгжжээ.
(http://google.softline.ru)
Softline эрэл хайгуулын шийдлийн төв оновчтой эрэл хайгуулын шийдэл сонгох, түүнийг захиалагчийн дэд бүтцэд интеграцчилахад зориулсан консалтингийн үйлчилгээ, түүнчлэн техникийн дэмжлэг үзүүлж байна. Softline компани нь Google Enterprise Partner түншийн програмын хүрээнд Google Search Appliance ба Google Mini-ын эрэл хайгуулын серверийг Орост оруулсан анхны бөгөөд цорын ганц нийлүүлэгч юм.
Softline компанийн вэб-холбооны асуудал эрхэлсэн эрх мэдлийн төв харилцагчийн зорилгод яв цав нийцсэн вэб- харилцаа холбооны шийдлийг Adobe Acrobat Connect Pro буюу Microsoft Office Communications Server-ын мөрийн хөтөлбөрийн үндсэн дээр сонгож авахад туслаж , сонгож авсан шийдлийг хэрэгжүүлж, тэдгээрийг ашиглахтай холбогдсон бүх асуудлаар зөвлөлгөө өгч, хэрэглэгчдийг сургаж, техникийн дэмжлэг үзүүлж байна. Avirta.ru сайтад маргаантай жагсаал цуглаан, янз бүрийн арга хэмжээ болон зайны сургалтын сургалтад зориулсан хэрэглүүр болон сервисийн тухай мэдээлэл тавьжээ.
Софт@Mail.Ru (http://soft.mail.ru) бол оросын интернет дэхь мэдээллийн технологид зориулсан эртний нөөцүүдийн нэг, Softline компани болон тоомоохон интернет-портал Mail.ru.-гийн хамтарсан төсөл мөн. Түүний сар бүрийн сонсогчдын тоо байнга өсч, 2010 оны нэгдүгээр сар гэхэд 1,8 сая хэрэглэгч болсон байна. Хамгийн их дэлгэрсэн хэсгүүд гэвэл үнэ төлбөргүй болон болзол заасан үнэ төлбөргүй хөтөлбөрийн каталог, мэдээлэл-маргааны Софт-клуб , системийн захиргааны ажилтнуудын хамтын нийгэмлэг зэрэг болно. Боловсрол математикийн Софт@Mail.ru сайт бол боловсролын болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаан дахь математикийн багц ашигладаг бүх хүнд зориулсан онлайн нэгдмэл орон зай мөн.
Exponenta.ru (http://exponenta.ru) заах аргын боловсруулалт болон оюутны ажлын шалгаруулах уралдаан явуулж, түүнчилэн байгалийн шинжлэх ухааны сэдэвтэй зохиогчийн сайт болон эрдэм шинжилгээний ажлын програм хангамжийн тухай сайт байрлуулах үнэ төлбөргүй хэлбэр мөн юм.
Softcloud.ru (www.softcloud.ru) нь харилцагчдад SaaS-шийдлийн томоохон сонголт, харин боловсруулагчдад SaaS худалдаж, ашиг хонжоо олох боломж олгож буй Оросын анхны оролт мөн. Softcloud.ru оролт нь “үүлэрхэг” шийдлийн дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн програмын мөрийн хөтөлбөрийг ашиглах үндсэн дээр бүтээгджээ. Эдгээр сервис Орост ч, хилийн чанадад ч бүхэнд хүртээмжтэй бөгөөд аюулгүй ажиллагаатай байдаг нь өндөр түвшингийн ЦОТ-ын сүлжээг хувиарлан хэрэглэх боломж бүрдүүлж байна.
(http://daripodarki.ru)
Бэлгийн сертификатын daripodarki.ru интернет-дэлгүүр пүүс компанийн харилцагчид болон хувь хүмүүст зориулсан бэлгийн сертификатын чиглэлээр бэлэг дурсгалын зах зээлд 4 жил гаруй ажиллаж байна. Дэлгүүрийн барааны нэр төрөл 90 гаруй нийлүүлэгчийн янз бүрийн нэр төрлийн 600 гаруй бэлгийн сертификатаас бүрдэх бөгөөд эдгээрийг Оросын 198 хотод хүлээн авч байна.
Softline Venture Partners (www.softlinevp.ru) төсөл 2008 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэг жил ажиллах хугацаанд Softline компанийн шиинжээчид 300 гөруй төсөл авч үзэж, электронон ном борлуулах bookee систем болон завсрын идэвхтэй Actio видео бичлэгийн мөрийн хөтөлбөр зэрэг хоёр компанийг санхүүжүүлсэн байна. Softline Venture Partners -ын гол үндсэн зорилго бол Орос, ТУХН болон дэлхийн бусад орны нутаг дэвсгэрт програм хангамж боловсруулагч бие даасан компаниудыг санхүүжүүлэх явдал бөгөөд тэдгээрийн тоонд Softline компани орж байна. Softline Venture Partners санхүүжилтээс гадна борлуулалт, маркетингийн хүрээнд Softline-ын хосгүй боломжуудыг ашиглах боломжийг боловсруулагчдад олгож байна. Нэг төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 1 000 000 хүртлэх ам.доллар байх боловч бид шаардлагатай бүх хөрөнгө оруулалт бүхий сонирхолтой төслүүдийг авч үзэхэд бэлэн байна.
(http://www.deskwork.ru)
2009 онд Softline компани өөрийн боловсруулсан бөгөөд оролтын шийдэл нэвтрүүлэх ололн жилийн туршлагад үндэслэсэн Deskwork оролтыг нийтэд санал болгосон билээ. Deskwork бол аливаа компанийн ажилтнууд болон хамтарсан ажлын байгууллагуудын хооронд харилцаж байх маш тохиромжтой хэрэгсэл юм. Deskwork-ын тусламжтайгаар хамгийн бага цагт, хамгийн бага төсөвтэйгээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байна, яагаад гэвэл шаардлагатай мэдээлэл хайх үйл явц олон дахин хурдсаж, аливаа төрлийн захиалга бий болгож, биелүүлэх бизнес-үйл явц автоматчилагдаж байгаа юм. Баримт бичгийн элетронон эргэлтийн модул баримт бичгүүдийг зохицуулах хяналттай, алдаагүй үйл явцын дүнд ажилтнуудын цаг хугацааг үлэмж хэмнэх боломж олгож байна. 2010 оны эхэн гэхэд 300 гаруй компани болон улсын байгууллага Deskwork-ыг ажилдаа ашиглаж байна.