Softline-ын түүх ба хөгжил

  • 1993 – Softline компани байгуулагдав.
    10 хүний орон тоотой, компанийн үндсэн үйл ажиллагаа- эрдэм шинжилгээний програм хангамж нийлүүлэх.
  • 1995 – Softline -ын анхны статус.
    Манай компани Microsoft-ын зохиогчийн эрхтэй түншийн статус авав. Ерөнхий системийн програмын шийдэл нийлүүлэх, бизнесийнхээ хууль эрхийн цэвэр байдлыг хангах эрмэлзэлтэй байгууллагуудын компьютерийн паркт програм хангамж лицензжүүлэх.
  • 1998 – Анхны амжилтууд.
    Жилд 1,5 сая гаруй долларын эргэлттэй болов. Орон тоо 35 хүн. Маркетингийн төгөлдөршил.
  • 1999 – Softline програм хангамжийн каталог гаргах болов.  
    Softline -Direct-ын програм хангамжийн каталог Орос болон ТУХН-ийн орнуудын компьютерийн гол гол үзэсгэлэн, янз бүрийн бага хурал, семинар дээр, IТ-компаниудын албан өрөө тасалгаанд бий болж, IТ-хамтын нөхөрлөлд түргэн хугацаанд нэр хүндтэй болов.  
  • 2001 – Эргэлт 5,4 сая доллар болов.
    Байнгын үнэ төлбөргүй семинар гэсэн маркетингийн шинэ төсөл хэрэгжив. Softline -ын сургалтын төв үйл ажиллагаа явуулж эхлэв. Борлуулалтын бизнес эрчимтэй хөгжив. Бүс нутгийн сүлжээ хөгжиж эхэлсэн бөгөөд Беларуссийн Минск хотод анхны бүс нутгийн төлөөлөгчийн газар нээгдэв.
  • 2002 – Эргэлт 10,3 сая долларт хүрэв.
    Бүс нутгийн төлөөлөгчийн газруудын хөгжлийн жил- Киев, Хабаровск, Доод Новгородод офис нээгдэв.
  • 2003 – Эргэлт 17,2 сая болов.
    Компани шинэ шинэ зах зээлтэй болж, консалтингийн Softline Solutions компани ажлаа эхлэв.  
  • 2004 – Эргэлт 27,8 сая доллар.
    Microsoft -ын шийдлийн төв буюу Microsoft , Softline хамтарсан үйлдвэрийн газар байгуулагдав. Борлуулалтын AXOFT компанийн зах зээлд гарав. Softline Казахстаны Алматы, Узбекистаны Ташкент болон Новосибирск, Екатеринбург хотуудад төлөөлөгчийн газар нээв.
  • 2005 – Эргэлт 44,9 сая доллар.
    IТ-консалтингийн чиглэлийн хөгжил- Softline Consulting Services-ын шинэ салбар нээгдэв. Донын Ростов, Санкт-Петербург, Самар, Уфа, Бишкек/Киргиз/ хотуудад бүс нутгийн төлөөлөгчийн газар нээв.  
  • 2006 – Эргэлт 97,7 сая доллар.
    Компани Орос болон ТУХН-ын програм хангамжийн лицензжүүлэлтийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх болов. Орос, ТУХН-ийн орнуудын нутаг дэвсгэрийг үйл ажиллагаандаа татан оруулж, 8 улс, 22 хотод төлөөлөгчийн газартай болов. Softline харилцагчдад зориулж үйлчилгээний шинэ төрлүүд хөгжүүлсэн нь техникийн дэмжлэг, IТ-аутсорсинг, програм хангамжийн аудит болно. Компанид 600 гаруй хүн ажиллаж байна.
  • 2007 – Эргэлт 292 сая доллар.  
    2007 он бол Softline -ыг үндэслэн байгуулснаас хойшхи хамгийн амжилттай он байлаа. Компани Орос, ТУХН-ийн програм хангамжийн лицензжүүлэлтийн зах зээлд амжилттай хөгжсөнийхөө 17 жилийн ойг тэмдэглэв. Хууль эрхийн дэмжлэг хэмээх шинэ чиглэл нээгдэн амжилттай хөгжиж, энэхүү дэмжлэгийг Softline Legal Support.-ын салбар хэрэгжүүлэв. Бизнесийн газар зүй :10 орон, 32 хот. Ажилтны орон тоо 1000 гаруйд хүрэв. Softline -IТ компани Оросын бүх нутаг дэвсгэр, ТУХН-д програм хангамжийг лицензжүүлэх, сургалт явуулах , техникийн дэмжлэг үзүүлэх салбарт томоохон IТ-төсөл хэрэгжүүлэх чадвартай олон улсын хэмжээний томоохон компани болов.
  • 2008 – Эргэлт 364 сая доллар.
    2008 онд Орос, Казахстан,Беларусст бүс нутгийн төлөөлөгчийн газрын сүлжээг өргөжүүлж, хилийн чанадад Softline -ын бизнесийг амжилттай хөгжүүлж, Туркийн Стамбул хотод офис нээгдэв. Бизнесийн газар зүй: 13 орон, 48 хот. Softline IТ- компани програм хангамжийн лицензжүүлэлт, сургалт, техникийн дэмжлэгийн тухайд Орос, ТУХН-ийн нутаг дэвсгэрт төдийгүй хилийн чанадын хэд хэдэн оронд томоохон ИТ-төсөл хэрэгжүүлж чадах олон улсын хэмжээний компани болов. 1300 гаруй ажилтны орон тоотой болов. Softline сургалтын төвд зайны сургалт хэмээх шинэ чиглэл бий болов.
  • 2009 – Эргэлт 290 сая доллар.
    2009 онд Softline -ын бизнес янз бүрийн чиглэлд идэвхтэй хөгжив. Softline Venture Partners-ын хамтарсан сан Actio ба bookee компанийн програмын боловсруулалтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийв. Екатеринбург, Москвад. Softline Linux Solutions-ын төвүүд, мөн вэб-холбоо харилцааны эрх мэдлийн төв нээгдэв. Softline -ын мэдээллийн аюулгүй байдлын төвд персонал мэдээлэл болон DLP-ыг хамгаалах шинэ шинэ чиглэлүүд бий болов. Softline Solutions.-д Oracke CRM-ын хэлтэс нээгдэв. Softline Consuting Services-ын боловсруулсан бүтээгдэхүүн болох Deskwork портал Орос болон ТУХН-ийн мэдээллийн технологийн зах зээлд гарав. Орос болон хилийн чанадад Softline -ын оролцоо нэмэгдэж: Сургут, Пензь, Ставрополь,түүнчлэн Беларуссийн Брестэд төлөөлөгчийн газар бий болж, Венесуэль, Вьетнамд офис нээгдэв. Бизнесийн газар зүй: 16 орон,57 хот. 2009 оны сүүлч гэхэд ажилтнуудын орон тоо 1500 гаруй хүн болов.
  • 2010 оны үйл явдлууд:
     Сервисийн болон консалтингийн үйлчилгээ авах шаардлагатай манай харилцагчдад оролтын цорын ганц цэг болохын тулд Softline-ын эрх мэдлийн бүх төвийг нэгтгэсэн Softline Services-ын хэлтэс Softline-д нээгдсэн байна.