Бизнесийн чиглэл
Програм хангамжийн лиценз бол аливаа компанийн чухал актив /орлого/ мөн бөгөөд түүнийг удирдахад мэргэжлийн хандлага хэрэгтэй. Програм хангамжийг лицензжүүлж худалдах нь Softline компанийн дагнан хэрэгжүүлж буй үндсэн үйл ажиллагаа мөн. Түүнээс гадна Softline сургалтынхаа төвд IТ-мэргэжилтнүүд сургах, техникийн болон эрх зүйн дэмжлэг үзүүлэх, консалтинг, аутсорсинг болон бусад үйлчилгээ үзүүлэх зэрэг програмын бүтээгдэхүүнийг үр нөлөөтэй ашиглах талаар олон төрлийн нэмэлт үйлчилгээ санал болгож байна. Softline Venture Partners хэд хэдэн интернет-төсөл дэмжихийн зэрэгцээ өөрийн игэсэн интернет-телевизийн сувагтай бөгөөд програм хангамж боловсруулагчдад хамтарсан сангаараа дамжуулан хөрөнгө оруулалт хийж байна.
Softline компани өнөөдөр:
- Орос, ТУХН болон хэд хэдэн гадаад орны програм хангамж лицензжүүлэх зах зээлд тэргүүлэх компани болжээ.
- Санхүүгийн 2009 оны эргэлт 290 сая доллар болсон байна.
- 2010 онд бүс нутгийн төлөөлөгчийн газар, салбаруудынх нь сүлжээ өргөжиж 17 орон,58 хот болтлоо өссөн байна.
- Програм хангамжийг лицензжүүлэх, сургалт явуулах, бүзх төлөөлөгчийн газарт програм хангамжийг техникийн талаар дэмжих өргөн үйлчилгээ үзүүлж байна.
- Орон тоо нь 1500 гаруй ажилтан болжээ.
Бизнес эрхлэх зарчмууд:
- Тэргүүлэх байр суурь.
Манай бизнесийн үндсэн чиглэлүүдэд тэргүүлэх зэргийн компани болох. Хэрэв бид ямар нэгэн ажил хийж байгаа бол тэргүүлэгч байж, үүнийг өрсөлдөгчдөөсөө илүү сайн хийх ёстой.
- Эрч хүч, төгөлдөршил.
Softline бол эрчимтэй хөгжиж буй төгөлдөршсөн компани мөн. Төгөлдөршилгүйгээр IТ-ийн зах зээлд ажиллах боломжгүй. R&D д оруулах дээд хөрөнгө оруулалт.
- Найдвартай, тогтвортой,шудрага байдал.
Нийлүүлэгч, харилцагч, ажилтнуудтай шудрага бөгөөд итгэлцлийн түншлэл тогтоодог. IТ-зах зээл бол урт хугацаат харилцааны зах зээл мөн.
- Маркетинг.
Зах зээлд маркетингийн идэвхтэй байр суурь эзэлсэн.Харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг чиг баримжаа болгодог.